Ирэх онд дэлхийн эдийн засаг хямралд (recession) өртөж болзошгүй байгааг шинжээчид анхааруулж байна. Ойрх Дорнод дахь дайны нөхцөл байдал улам хурцдаж, эрчим хүчний нийлүүлэлтийг олон жилийн турш доголдуулах эрсдэл үүсээд байгаагийн зэрэгцээ хиймэл оюуны (AI) хөөсрөлт хагарахад ойрхон байгааг дурджээ.

Гэсэн хэдий ч энэхүү эгзэгтэй нөхцөл байдал нь БНХАУ-д эрчим хүчний салбарт манлайлал тогтоох таатай боломжийг бий болгож болзошгүй юм. Эрчим хүчний өндөр үнэ нь Хятадын сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн болон цахилгаан автомашины эрэлтийг хэдийн нэмэгдүүлээд байна.

Түүнчлэн нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих салбарт тэргүүлэгч БНХАУ дэлхийн зах зээлд өөрийн шийдлүүдийг санал болгох боломжтой гэж үзэж байна.