Дэлхийд алдартай поп дуучин Ариана Гранде өөрийн цахим хуудсаар дамжуулан шинэ бичлэгээ үзэгчдэд хүргэлээ. Тус бичлэгт тэрээр “Харри Поттер” цуврал киноны алдартай дүрүүдийг дуурайх авьяасаа харуулсан байна.

Дуучин бүсгүй уг бичлэгтээ Хермиона Грэйнжер, Добби гэх гэрийн элф, Рон Уизли болон Северус Снэйп нарын дүрийг тус тус дуурайжээ. Түүний энэхүү этгээд бөгөөд сонирхолтой дүрүүдийн хувирал нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихэд татаад байна.