Тайландын нийслэл Бангкок хотын хөгжмийн бааранд энэ долоо хоногт гарсан гэнэтийн гал түймрийн улмаас 33 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Гал түймэр гарах үед тус бааранд тоглолт хийж байсан хамтлагийн гишүүд ч мөн хохирогчдын дунд байна. Тус хамтлагийн үндсэн зургаан гишүүний дөрөв нь амиа алдагсдын тоонд багтсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.
Одоогийн байдлаар гал түймрийн улмаас нийт 33 хүн амь насаа алдаад байгаа бөгөөд тус хамтлагийнхан амиа алдсан гишүүдийнхээ дурсгалыг хүндэтгэн гашуудаж байна.