АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг "миний найз" гэж нэрлэсэн явдлыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хачирхалтай үйлдэл хэмээн тодорхойллоо. Тэрбээр үүнийг Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Адольф Гитлерийг найзаа гэж дуудахтай адилтгасан байна.
В.Зеленский BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Д.Трамп юу хэлэх эсвэл олон нийтийн сүлжээндээ юу нийтлэх нь түүний өөрийнх нь хэрэг гэдгийг онцолсон юм. Гэсэн хэдий ч Путиныг найз гэж нэрлэх нь хачин жигтэй санагдаж буйг илэрхийлжээ.
Украины төрийн тэргүүн англи хэлээр ярихдаа: "Тэр бол түрэмгийлэгч, бас алуурчин. Тэр яагаад ч найз байж чадахгүй. Энэ бол хэн нэгэн Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн талаар тийм үг хэлсэнтэй яг ижил зүйл" хэмээн мэдэгдсэн байна.