Германы баруун бүсийн шүүхээс Католик сүмийн ламд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нэгэн эмэгтэйд 550,000 евро буюу ойролцоогоор 600,000 ам.долларын нөхөн төлбөр олгохыг Кельн хотын хамбын харьяа сүмийн захиргаанд пүрэв гарагт үүрэг болголоо.
Кельн хотын Дээд бүсийн шүүхийн мэдээлснээр, энэ нь Германы шүүхээс Католик сүм дэх хүчирхийллийн хохирогчид олгохоор тогтоосон хамгийн өндөр дүн болж байна. Өмнө нь тус улсад ийм төрлийн хэрэгт хамгийн ихдээ 300,000 еврогийн нөхөн төлбөр тогтоож байжээ.
Шүүхийн шийдвэрээр олгох 550,000 еврогоос Католик сүмийн Хараат бус нөхөн төлбөрийн комиссоос хохирогч эмэгтэйд өмнө нь олгоод байсан 360,000 еврог суутган тооцох юм байна.