Талархлын баяраар гэр бүл, эрүүл мэнддээ талархах нь энгийн үзэгдэл боловч гольфчдын хувьд энэ спортод сэтгэлээ өгөх өөр нэгэн шалтгаан байдаг. Тоглолтын үеэр тохиох зарим бяцхан тохиолдлууд энэхүү төвөгтэй спорт руу эргэн орох шалтгаан болдог байна.
1. Найрсаг буулт буюу “Gimme Putt”
Бөмбөг нүхнээс гурван фут орчим зайд зогсох үед дараагийн цохилтыг хийхэд сэтгэл зүйн хувьд амаргүй болдог. Энэ үед хамтран тоглогч нь “that’s good” хэмээн тооцож, цохилт хийлгүйгээр бөмбөгийг авахыг зөвшөөрөх нь том тайтгарал болдог аж. Үүний тод жишээ нь 1969 оны Ryder Cup тэмцээнд Жак Никлаус өрсөлдөгч Тони Жаклинд богино цохилтыг найрсаг байдлаар тооцон өгч, тэмцээний түүхэнд анх удаа тэнцээгээр өндөрлүүлж байсан түүхтэй юм.
2. 18 дахь нүхний гайхамшиг
Өмнөх 17 нүхэнд тааруу тоглож, сэтгэлээр унасан байсан ч хамгийн сүүлийн буюу 18 дахь нүхэнд гэнэт төгс цохилт хийж, “par” амжилт үзүүлэх тохиолдол гардаг. Энэхүү амжилттай цохилт нь өмнөх алдаануудыг мартагнуулж, тоглогчдод дараагийн удаа дахин тоглох урам зоригийг өгдөг байна.
3. Модны азтай тусгал
Талбайгаас гадагш чиглэсэн буруу цохилт модыг хүчтэй мөргөж, эргээд зүлгэн дээр (fairway) буух нь ховор тохиох аз юм. Golf Digest-ээс 2017 онд мод руу хийсэн 60 цохилтын туршилтад ердөө хоёр цохилт л ногоон зүлгэнд хүрсэн байна. Иймээс мод бөмбөгийг зөв зүгт ойлгох нь гольфчдын хувьд талархууштай гэнэтийн бэлэг болдог ажээ.