Европ тивд агаарын хэм огцом нэмэгдэж, дээд амжилт тогтоосон хэт халалт үргэлжилж байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) пүрэв гарагт чухал мэдэгдэл хийжээ.

ДЭМБ-аас гаргасан шинэ удирдамж нь Европын улс орнуудад одоо нүүрлээд буй хэт халалттай тэмцэх, цаашид үүсэх эрсдэлээс сэргийлэхэд туслах зорилготой юм. Тус байгууллагаас онцолсноор, халууны улмаас амиа алдах явдал нь гарцаагүй зүйл биш бөгөөд үүнийг зохих арга хэмжээ авснаар урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

Энэхүү удирдамжийн гол зорилго нь эмнэлгийн байгууллагуудыг хэт халалтад тэсвэртэй болгоход чиглэж байна. Эрүүл мэндийн байгууллагууд нь өндөр хэмд тэсвэртэй байх нь иргэдийн амь насыг хамгаалахад чухал үүрэгтэй гэдгийг тус байгууллага онцолжээ.

ДЭМБ-ын зүгээс улс орнуудыг хэт халалтын эсрэг бэлтгэлээ сайтар хангахыг уриалж байгаа бөгөөд энэхүү зөвлөмж нь Европын бүс нутгийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.