Европын холбооны 27 гишүүн орны дипломатуудад Хятадын Yusha Group нэхмэлийн үйлдвэрт тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах шахалт энэ долоо хоногт иржээ. Тус компани нь Европын эмзэг технологийн бараа бүтээгдэхүүнийг Оросын худалдан авагчдад худалдсан хэрэгт буруутгагдаад байсан юм.
Энэхүү хоригийг цуцлахын хариуд Бээжингийн эрх баригчид холбогдох компаниа Оросын цэрэг, батлан хамгаалах салбартай холбоотой худалдан авагчдад хориглосон бараа бүтээгдэхүүн илгээхийг зогсооно гэж амласан байна.
Үүнээс гадна Хятадын тал Германы Sindlhauser Materials компанийг өөрийн экспортын хяналтын хар жагсаалтаас хасахаар тохиролцсон тухай уг асуудлыг сайн мэдэх хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.