Европын холбоо Хятадын гэрийн нэхмэл эдлэл үйлдвэрлэгч Yusha Group компанийг хоригийн хар жагсаалтаасаа албан ёсоор хассан байна.

Энэхүү шийдвэрийн дараа Бээжингийн зүгээс Европын холбоог өөрийн дотоодын бусад аж ахуйн нэгжүүдийг ч мөн хар жагсаалтаас үргэлжлүүлэн хасна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Хятад улс өөрийн экспортын хяналтын хязгаарлалтаас хөнгөлөлт хүссэн Европын холбооны компаниудын хүсэлтийг хянаж байгаа аж.

Хятадын Худалдааны яам пүрэв гарагт өгсөн хариу мэдэгдэлдээ Европын холбооны энэ алхмыг сайшааж, "Энэхүү шийдвэр нь хоёр талын хооронд хэвийн бизнесийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд таатай орчин бүрдүүлэхэд тусална" хэмээн онцолжээ.