Нэйтан Филдерийн “Theranos” компанийг үүсгэн байгуулагч Элизабет Холмсын тухай өгүүлэх “You Can See Everything” баримтат бүтээл цахим орчинд хүчтэй тархаж байна.
Уг бүтээлийн нөлөөгөөр оройн шоуны уран бүтээлчид түүнээс сэдэвлэсэн пароди буюу шог бичлэг хийжээ. Тус бичлэгт жүжигчин Жэйми Ли Кёртис Холмсын дүрийг бүтээсэн бол хөтлөгч Жимми Фаллон Филдерийн дүрд хувирсан байна.
Тэд уг баримтат киноны тизер (teaser) дээр гардаг алдартай, хурцадмал хэсгийг өөд өөдөөсөө харан сууж яг тэр чигт нь дахин амилуулжээ. Бичлэгийн үеэр Фаллон "Үнэнийг хэлээч, та өнөө орой үнэхээр энэ шоунд ормоор байна уу?" гэж асуухад Ли Кёртис "Мэдээж тэгэлгүй яах вэ. Би тантай ярилцах дуртай" хэмээн хариулж буй нь гардаг байна.