“Jurassic Park” болон “The Piano” зэрэг алдартай кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Сэм Нийл 78 насандаа таалал төгсжээ. Энэхүү харамсалтай мэдээг түүний гэр бүлийнхэн жүжигчний албан ёсны сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд зарласан байна.

Тэрээр Сидней хотод таалал төгссөн бөгөөд 2023 онд өөрийн эрүүл мэндийн байдлын талаар анх олон нийтэд дэлгэж байв. Тодруулбал, түүнд ховор төрлийн лимфома буюу ангиоиммунобластик Т-эсийн лимфома оношлогдсон байжээ. Энэ нь цусны хорт хавдрын нэг төрөл болох нон-Хожкины лимфомагийн нэг хэлбэр юм.

Сэм Нийл нь дэлхийн кино урлагт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн жүжигчин байсан бөгөөд түүнийг таалал төгссөнд олон сая шүтэн бишрэгчид нь эмгэнэл илэрхийлсээр байна.