Ливаны хилийн ойролцоо даваа гарагт аялж явсан сурагчид дэлбэрэлтэд өртөж, 15 настай сурагч амиа алдан, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай албаныхан мэдээллээ.
Хэрэг явдал болсон газарт Израилын арми нисдэг тэрэг илгээн ажилласан бөгөөд урьдчилсан шалгалтын дүнгээр уг дэлбэрэлт нь Ливаны зэвсэгт “Хезболла” бүлэглэлийн тэсрээгүй үлдсэн бөмбөгнөөс үүдэлтэй байж болзошгүй гэж үзжээ.
Уг тэсрэх хэрэгсэл нь ойролцоогоор гурван жилийн өмнөх мөргөлдөөний үеэр үлдсэн кассет бөмбөг байх магадлалтай байна. Сурагч уг бөмбөгийг газраас авч гартаа барих үед дэлбэрсэн болохыг эх сурвалж дурджээ.