Испанийн Социалист ерөнхий сайд Педро Санчес сонгуулийн сурталчилгаа өндөрлөх үеэр буюу баасан гарагт сонгогчдод хандан улс орноо “ухрах”-аас сэргийлэхийг уриаллаа. Энэ удаагийн сонгуулиар консерватив болон хэт барууны хүчин ялалт байгуулах хүлээлттэй байна.

Ням гарагт болох санал хураалтын үр дүнг олон улс анхааралтай ажиглаж байна. Учир нь Европ даяар ирэх 12 сарын хугацаанд үргэлжлэх сонгуулийн мөчлөг эхэлж байгаа бөгөөд энэ нь Европын Холбоо (ЕХ) доторх хүчний тэнцвэрийг өөрчилж болзошгүй юм.

Педро Санчес нь сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн нөлөө бүхий зүүний үзэл баримтлалтай удирдагчдын нэг болж олон улсад байр сууриа бэхжүүлээд байсан билээ.