Их Британид Лондон хотыг зорьж явсан галт тэргэнд хутга барин халдлага үйлдсэн этгээдийг нийт 14 хүний амь насыг хөнөөхийг завдсан хэрэгт тангарагтны шүүх Пүрэв гарагт буруутай гэж шийдвэрлэжээ.

Тангарагтны шүүхээс 33 настай Энтони Уильямс гэгчийг галт тэргэнд зорчигчид болон ажилтнууд руу халдсан хүн амины завдалтын 10 тохиолдолд бүгдэд нь буруутай болохыг тогтоосон байна. Үүнээс гадна түүнийг Лондон болон Их Британийн өөр нэг хотод өмнө нь дөрвөн хүнийг шархдуулсан хэрэгт мөн буруутай гэж үзсэн юм.

Уг хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан бөгөөд халдлагын үеэр галт тэрэгний ажилтан, 48 настай Самир Зитоуни халдлага үйлдэгчийг хайруулын тавгаар зогсоохыг оролдсон боловч өөрөө хүнд шархаджээ.