Америкийн алдарт реппер, Грэммийн шагналт Карди Би өөрийн ууган охин Културын төрсөн өдрийг тохиолдуулан баярын мөчүүдээ Инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцлаа. Тэрээр охиноо "миний амьдралын хамгийн сайн найз" хэмээн тодотгосон байна.
Баярын цуврал зурагт Културын төрсөн өдрийн даашинзтай зураг авалт, хувийн онгоцны өмнө болон төрсөн өдрийн үдэшлэгийнх нь усан сангийн дэргэд авахуулсан гэрэл зураг, мөн гэр бүлээрээ Universal Studios-д зочилсон мөчүүд багтжээ. Түүнчлэн дөрвөн давхар, солонгон өнгийн Care Bears сэдэвтэй бялууны зураг олны анхаарлыг татсан байна. Реппер бүсгүй постдоо бяцхан охиндоо хандан: "Миний хамгийн анхны, хамгийн сайхан сэтгэлтэй охин Културт төрсөн өдрийн мэнд хүргэе" хэмээн бичжээ.
Карди Би нь нийт дөрвөн хүүхдийн ээж юм. Тэрээр реппер Offset-тэй хамт Култур, Вэйв Сет Цефус, Блоссом Белль Цефус гэсэн гурван хүүхэдтэй. Үүнээс гадна тэрээр Америкийн хөлбөмбөгийн тамирчин Стефон Диггстэй хамт нэг хүүхэдтэй ажээ.
Уран бүтээлийн хувьд, Карди Би 2025 оны есдүгээр сард "Am I the Drama?" нэртэй шинэ цомгоо гаргасан нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. Энэ нь түүний дебют цомог болох "Invasion of Privacy"-ийн дараах хоёр дахь том амжилт болжээ.