Кубын Төрийн аюулгүй байдлын ажилтнууд хараат бус “14ymedio” цахим хуудсыг үүсгэн байгуулагч, захирал, шагналт сэтгүүлч Йоани Санчесийг Пүрэв гарагийн өглөө нийслэл Гавана хотод саатуулсан байна.

Энэхүү явдал нь Кубын засгийн газраас хараат бус сэтгүүлчдийн эсрэг явуулж буй шахалтын үеэр болсон бөгөөд нийслэл хотод энэ долоо хоногт хараат бус сэтгүүлчийг саатуулсан гурав дахь тохиолдол болжээ.

Йоани Санчесийн нөхөр, одоогоор Мадрид хотод байгаа сэтгүүлч Рейналдо Эскобар нийгмийн сүлжээгээр дамжуулан "Өнөөдөр Гаванад Йоани Санчесийг Төрийн аюулгүй байдлынхан саатууллаа" гэж мэдээлсэн байна.