Хөлбөмбөгийн ертөнцийн шинэ од Ламин Ямалын гэр бүл дахин олны анхааралд өртөж байна. Түүний дүү Кэйн хэмээх 3 настай хүү Дэлхийн аваргын тэмцээний үеэр цахим орчинд хүчтэй яригдаж эхэллээ.

Ламин Ямал нь өдгөө дэлхийн хөлбөмбөгийн талбарт томоохон нөлөөтэй тамирчдын нэг болоод байгаа билээ. Тэгвэл түүний бяцхан дүү Кэйн нь Дэлхийн аваргын тоглолтуудын үеэр камерын дуранд өртөж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болж эхэлсэн байна. Түүнийг олон нийтийн сүлжээгээр бичлэгүүд нь тархаж, хүмүүсийн анхаарлыг татаж байгаа 3 настай хүүхэд гэдгээр нь мэдэх болжээ.

Кэйн нь ахынхаа амжилтыг даган ийнхүү олны танил болж байгаа бөгөөд Дэлхийн аваргын үеэр гарч ирсэн хамгийн сонирхолтой дүрүүдийн нэгээр нэрлэгдээд байна.