Израилын реппер, дуучин Нога Эрез болон түүний хамтрагч, хөгжмийн продюсер Ори Руссо нарын амьдралыг харуулсан шинэ баримтат кино үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байна. “Нога” нэртэй энэхүү бүтээл нь уран бүтээлчийн хувьд тулгарч буй томоохон сорилтуудыг хөнджээ.
Кинонд тэдний дайн, нийгмийн зүгээс ирэх дарамт шахалт, мөн олны танил байхын хажуугаар хувийн амьдралаа авч явахын тулд төлж буй үнийн талаарх дотоод тэмцлийг харуулдаг. Уран бүтээлчид өөрсдийн туулж буй хүнд хэцүү цаг үеийг хэрхэн урлаг болгон хувиргаж байгааг уг баримтат киноноос харах боломжтой юм.
Нога Эрез нь өөрийн өвөрмөц хэв маяг, хөгжмийн шийдлээрээ танигдсан уран бүтээлч бөгөөд энэ удаад тэрээр уран бүтээлийнхээ цаадах бодит амьдралын үнэнийг үзэгчидтэй хуваалцахаар шийджээ.