НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын шүүх Фолклендын арлуудын ойролцоо Их Британи, Израилийн хамтран хэрэгжүүлж буй газрын тосны төслийг түр зогсоох тухай Аргентины хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо.
Энэхүү шийдвэр гарсны дараа Аргентин улс уг төслийг зогсоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ бямба гарагт мэдэгдсэн байна.
Аргентин өнгөрсөн есдүгээр сард Фолклендын арлуудын орчимд хэрэгжиж буй "Sea Lion" төсөлтэй холбогдуулан Лондонгийн эсрэг арбитрын маргаан үүсгэсэн байжээ.
Энэхүү маргаан нь Өмнөд Атлантын далайд орших, Их Британийн захиргаанд байдаг тус арлуудын төлөө 1982 онд 10 долоо хоногийн турш ширүүн дайн хийж байсан Их Британи, Аргентин хоёр улсын хоорондох хамгийн сүүлийн үеийн зөрчил болж байна.