Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) тагнуул хийсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэн Японы сэтгүүлчийг саатуулсан тухайгаа мягмар гарагт албан ёсоор мэдэгдлээ.
ФСБ-аас цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Японы Hokkaido Shimbun сонины сэтгүүлчийг Оросоос буцахаар төлөвлөж байсан өдрийнх нь өмнөх өдөр Алс Дорнодын Сахалин мужид саатуулсан байна. Гэхдээ уг баривчилгаа яг хэзээ болсон тодорхой цаг хугацааг тус мэдэгдэлд нарийвчлан дурдаагүй байна.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Москвагийн Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, Токио тагнуулын үйл ажиллагаа явуулахдаа сурвалжлагчдыг ашиглаж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.
Ташрамд дурдахад, Орос болон Япон улсууд Дэлхийн II дайны дараа албан ёсны энхийн гэрээ байгуулаагүй хэвээр байгаа юм.