НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал хурцадмал байгааг анхаарууллаа. Тэрээр лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ бүс нутагт үргэлжилж буй цэргийн үйл ажиллагаануудтай холбогдуулан гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Одоогийн байдлаар АНУ болон Иран улсууд Хормузын хоолойг хяналтдаа авахын төлөө цэргийн цохилтуудыг үргэлжлүүлсээр байгаа юм. Энэхүү үйл явц нь бүс нутгийг бүрэн хэмжээний дайны нөхцөл байдал руу түлхэж болзошгүй байгааг НҮБ-ын тэргүүн онцлон тэмдэглэв.
Антонио Гутерреш талуудыг нөхцөл байдлыг намжаахыг уриалж, дахин цэргийн мөргөлдөөн газар авах эрсдэлээс сэрэмжлүүлэв. Ойрхи Дорнодын энэхүү хямрал нь олон улсын анхаарлын төвд хэвээр байна.