Алдарт "Crazy Ex-Girlfriend" цувралыг бүтээгч, комедиан Рэйчел Блум өөрийн ганцаарчилсан инээдмийн тусгай шоу болох "Death, Let Me Do My Special" бүтээлээ YouTube платформ дээр үнэ төлбөргүй байршууллаа.

Уг 77 минутын комеди шоу нь төлбөрт стриминг платформ болох Netflix дээр гарч байгаа хэдий ч үзэгчид одоо YouTube-ээр үнэгүй үзэх боломжтой болсон юм. Тэрээр 2023 оны аялан тоглолтынхоо дараа уг шоуг 2024 онд бичүүлэн бүтээжээ.

Энэхүү тусгай дугаарт Блумын хөгжилтэй дуунуудаас гадна амьдрал, үхлийн тухай бодрол, жирэмслэлт, өөрийн дуртай "Space Jam" дууг сонсож амаржсан түүх багтжээ. Мөн 2020 онд коронавируст цар тахлын үеэр нас барсан түүний олон жилийн хамтрагч Адам Шлезингер-ийн тухай сэтгэл хөдөлгөм дурсамжийг хуваалцсан байна.