Йемений нийслэл Сана хотын нисэх онгоцны буудалд агаарын цохилт өгсөн хэрэг гарлаа. Энэхүү үйл явдлын дараа Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл Саудын Арабын талыг буруутгаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Тус бүлэглэлийн зүгээс Саудын Арабын Аба нисэх онгоцны буудал руу пуужин харваснаа зарлалаа. Хутичууд өөрсдийн хийсэн энэхүү үйлдлээ Сана хотын нисэх онгоцны буудалд болсон халдлагын хариу үйлдэл хэмээн тайлбарлаж байна.