Саудын Арабын зүүн хэсэгт орших газрын тосны аварга "Aramco" компанийн захиргааны байр халдлагад өртсөний улмаас "хязгаарлагдмал хэмжээний гал" гарсан талаар тус улсын эрх баригчид Лхагва гарагт мэдэгдлээ.

Саудын Арабын Эрчим хүчний яамны албаны хүний мэдээлснээр, Дахран хот дахь "Aramco"-ийн захиргааны байр Мягмар гарагийн орой цохилтод өртсөн байна.

Үүнээс гадна Йемений хусит босогчдын харвасан пуужингуудыг агаарт устгах үеэр унасан сэлтэрхийн улмаас нийслэл Эр-Рияд хотод дөрвөн хүн шархаджээ.

Энэхүү үйл явдлын өмнөхөн хуситуудын эсрэг тулалдаж буй Саудын Араб тэргүүтэй эвсэл Мягмар гарагийн орой Эр-Рияд болон бусад чиглэлд харвасан хэд хэдэн пуужинг агаарт амжилттай саатуулсан гэж мэдээлсэн байсан юм.