Бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл ажиглагддаг нэгэн асуудал бол компанийн өсөлтийн явцад үүсдэг "үл үзэгдэх" буюу албан ёсны баталгаагүй дүрмүүд юм. Эдгээр дүрмүүд нь удирдлагын зүгээс албан ёсоор батлагдаагүй ч байгууллагын соёлд нэвтэрч, ажилтнуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн бодлого болон хувирдаг байна.

Ийм төрлийн шаардлагагүй процессууд нь байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн саад бэрхшээл учруулж, ажлын хурдыг удаашруулдаг. Энэ нь эцсийн дүндээ ажилтнуудын сэтгэл ханамжийг бууруулж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг болохыг Entrepreneur сэтгүүлд онцолжээ.

Үр ашгийг хэрхэн сэргээх вэ?

Байгууллагын удирдлагууд эдгээр албан бус, зохиомол дүрмүүдийг илрүүлж, устгах нь үйл ажиллагааны үр ашгийг эргүүлэн авчрах гол алхам юм. Ингэснээр байгууллагын уян хатан байдал нэмэгдэж, ажлын орчин илүү бүтээмжтэй болдог байна.

Аливаа компанийн өсөлт нь зөвхөн шинэчлэл хийхээр зогсохгүй, мөн хэрэггүй болсон хуучин, зохиомол дүрмүүдээсээ салж, үйл явцаа хялбаршуулахыг шаарддаг ажээ.