АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Sotheby’s дуудлага худалдааны төвд мягмар гарагт болсон арга хэмжээний үеэр динозаврын араг яс дээд амжилт тогтоосон үнээр зарагджээ. “Гус” хэмээн нэрлэгдсэн Тираннозавр рексийн энэхүү олдвор нь дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэ цэнтэй динозаврын араг яс болсон байна.

Уг араг ясыг худалдан авахын төлөө долоон оролцогч 10 минутын турш өрсөлдсөний эцэст эцсийн үнэ 50.1 сая ам.долларт хүрсэн байна. “Гус” нь дэлхий дээрх хамгийн бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн Тираннозавр рексийн араг яснуудын нэг бөгөөд нийт 183 ширхэг чулуужсан яс бүрдүүлдэг ажээ.

Энэхүү аварга махчин амьтан нь 2021 онд Өмнөд Дакота муж улсын нэгэн үхрийн фермээс олдсон байна. Судалгаагаар уг динозавр нь одоогоос 72-66 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ. Тухайн үеийн дэлхийн уур амьсгал нь дулаан, далайн түвшин өндөр, мөн өргөн уудам нутаг дэвсгэртэй байсан гэж эрдэмтэд тодорхойлсон байна.