Америк хөлбөмбөгийн Колорадо Баффалос багийн тоглолтын тактикийн төлөвлөгөө (script) тоглолт эхлэхээс өмнө өрсөлдөгч Texas Tech багийн хөгжөөн дэмжигчийн гарт орсон байж болзошгүй дуулиан дэгдээд байна. Мэдээлснээр, уг хөгжөөн дэмжигч багийн байрлаж байсан зочид буудлын баарнаас тоглолтын эхлэлийн тактик, "red-zone" болон довтолгооны төлөвлөгөөг багтаасан 25 хуудас баримтыг олсон гэх мэдээлэл гарчээ.

Уг тоглолтод Колорадо баг өрсөлдөгчдөө 29-7 харьцаатай хожигдсон юм. Гэвч багийн ахлах дасгалжуулагч "Coach Prime" хочит Дэйон Сандерс аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулахаас илүүтэй сэтгүүлчдийн асуултыг үгүйсгэж, шүүмжлэлийг дарахыг хичээсэн хандлага гаргажээ.

Энэ асуудлыг цаашид шалгах эсэхийг асуухад Сандерс багийнхаа хийсэн эхний тачдауныг дурдаад: "Биднийг эхний довтолгоогоороо оноо авсан гэж бодсон. Тэгэхээр энэ асуултыг тавьж байгаагийн зорилго нь юу юм бэ?" хэмээн хариулсан байна. Мөн уг баримт задарсан нь өрсөлдөгч багт бодит давуу тал олгосон гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлж, хэрэг явдлыг шалгах шаардлагагүй, тоглолт нэгэнт дууссан гэсэн байр суурь илэрхийлжээ.

Гэсэн хэдий ч CBS Sports-ийн мэдээлснээр, Колорадо багийн довтолгооны эхний зургаан хувилбар болон хоёрдугаар хагасын эхний хоёр хувилбар нь зочид буудлаас олдсон гэх баримттай таарч байсан нь эргэлзээг улам нэмэгдүүлсэн юм. Хэдийгээр Texas Tech багийн дасгалжуулагчид уг баримтыг авч ашигласан эсэх нь батлагдаагүй байгаа ч, багийн нууц төлөвлөгөө алдагдсан байж болзошгүй үйл явдал болон хариуцлагаас зайлсхийсэн Сандерсийн хандлага хөгжөөн дэмжигчдийн дургэцлийг хүргэж байна.