Хүн бүхэн алдартан байлаа гээд мессеж бичсэн хүн болгоноосоо хариу авна гэсэн үг биш ажээ. Энэ нь Холливудын нэрт жүжигчин, "Spider-Man" болон "Odyssey" киноны од Том Холланд дээр яг таарсан гэнэ. Тэрээр Норвегийн хөлбөмбөгийн од Эрлинг Холанд руу оройн хоолонд урих саналтайгаар мессеж бичсэн ч хариу аваагүй байна.
"The Tonight Show" нэвтролцоонд оролцох үеэрээ Том Холланд энэ тухайгаа хуваалцжээ. Тэрээр Холандын зүгээс татгалзсан хариу ч ирээгүй, ердөө л чимээгүй өнгөрсөн хэмээн ярьсан юм. Жүжигчин залуу энэ байдлыг эерэгээр харж, "Энэ бол жүжигчдийн хувьд маш чухал, өөрийгөө таниулах сургамжтай туршлага юм" хэмээн хошигносон байна.
Тэрээр "Би түүн рүү мессеж бичиж, оройн хоолонд урьсан. Гэтэл ямар ч хариу байхгүй. Ядаж 'би завгүй байна', 'хөлбөмбөг тоглож байна' гэсэн тайлбар ч ирээгүй" хэмээн өөрт тохиолдсон явдлыг ярьжээ. Алдартай жүжигчин ч гэсэн заримдаа ийм байдалд ордог нь олны анхаарлыг татаж байна.