Унгар улсын парламентаас тус улсын ерөнхийлөгч Тамаш Шуйокыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
Тамаш Шуйок нь Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбаны үнэнч дэмжигч гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Виктор Орбан нь 16 жилийн турш засгийн эрхийг барьсны эцэст дөрөвдүгээр сард болсон сонгуулиар ялагдал хүлээж, эрх мэдлээ алдсан билээ.