Филиппиний мөрдөн байцаагчид Их Британийн хунтайж Харригийн гэргий, Сассексийн гүнгийн авхай Меганы эцэг нэгт ах Томас Маркл Жр (Thomas Markle Jnr)-ыг насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон эсэхийг шалгаж байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн сайд Хуанито Виктор Ремулла Пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тус улсын эрх баригчид өмнө нь тэдний эцэгтэй холбоотой хэргийг шалгаж байсан бөгөөд уг мөрдөн шалгах ажиллагаа өргөжих явцад Томас Маркл Жр-ын нэр холбогдсон байна. Гэрчүүдийн мэдүүлснээр насанд хүрээгүй охидыг дүү Марклын гэрт авчирдаг байсан гэх мэдээлэл гарчээ.
Дотоод хэргийн сайд Хуанито Виктор Ремуллагийн хэлснээр Маркл Жр-ыг одоогоор албан ёсоор сэжигтнээр бус, харин уг хэрэгт холбогдуулан “шалгагдаж буй этгээд” (person of interest) гэж үзэж байгаа аж.