Францын нийслэл Парис хотын ойролцоо байрлах, жуулчдын хөл тасардаггүй Фонтенбло ойд томоохон хэмжээний гал түймэр гарч, гал сөнөөгчид унтраахаар ажиллаж байна.

Тус ойд гал түймэр ням гарагаас эхлэн дэгдсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Энэхүү хэрэгтэй холбогдуулан галдан шатаасан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй хоёр хүнийг Францын холбогдох албаныхан баривчилжээ.