АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх арилжааны ачаа тээвэрт 20 хувийн татвар ногдуулах төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна. Энэхүү саналыг танилцуулснаас хойш нэг хоногийн дотор ийнхүү шийдвэрээ өөрчилжээ.
Трамп уг татварыг Персийн булангийн орнуудын удирдагчидтай хийсэн хэлэлцээний үр дүнд гарсан худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээгээр орлуулахаар болсон гэж мэдэгдсэн байна. Тэрээр Ойрхи Дорнодын удирдагчидтай хийсэн яриа хэлэлцээг “маш үр дүнтэй” байсан хэмээн онцолжээ.
Хэдийгээр татварын асуудлыг цуцалсан ч АНУ-ын зүгээс Ираны худалдааг онилсон тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.