Их Британи руу хууль бусаар цагаачлах гэсэн оролдлогуудыг шалгах ажлын хүрээнд Францын талаас Германы нэгэн иргэнийг болгоомжгүйгээр хүний амь хохироосон байж болзошгүй үндэслэлээр баривчлах тушаал гаргасан талаар прокуророос мэдээллээ.

Францын Le Monde болон Британийн BBC зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтарсан эрэн сурвалжлах сурвалжилгад дурдсанаар, Германы баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг MaRe Boote жижиг компанийн гүйцэтгэх захирал Марвин Ройтер (Marvin Reuter) уг хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.

Түүнийг дүрвэгсдийг хил давуулах үйл ажиллагаанд зориулж олон зуун мянгаар үнэлэгдэх хийлдэг завь, хөдөлгүүр болон аврах хантааз зэрэг хэрэгслийг нийлүүлсэн хэмээн сэжиглэж байна.