АНУ-ын олон сая иргэдийн хүсэн хүлээдэг Талархлын баярын өдөр буюу Пүрэв гарагт тус улсыг хүчтэй шуурга дайрч, баярын уур амьсгалыг ихээхэн саатууллаа. Уг байгалийн үзэгдлийн улмаас Нью-Йорк хотын алдарт Macy’s парад 100 жилийн түүхэндээ анх удаа хойшлогдсон байна.
"Nor-easter" хэмээн нэрлэгддэг энэхүү хүчтэй шуурга нь АНУ-ын төв болон зүүн бүс нутгийг хүчтэй аадар бороо, салхиар нүдсэн бөгөөд жилийн хамгийн их зорчигч хөдөлгөөнтэй байдаг баярын үеэр зорчиход аюултай нөхцөл байдлыг үүсгэжээ. Мөн олон тооны нислэг саатахад хүрсэн байна.
Гэр бүлүүд уламжлалт баярын ширээнийхээ ард цугларах үеэр 900,000 гаруй айл өрх болон аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчгүй болжээ.