NFL-ийн домогт тоглогч Дейон Сандерс (Coach Prime) өөрийн хүү Шедюр Сандерсын Кливленд Браунс багт тулгараад буй нөхцөл байдалд ихээхэн бухимдалтай байгаа тухай NFL-ийн корнербек асан Асантэ Сэмюэл дурдлаа. Түүний үзэж буйгаар, Дейон хүүгийнхээ төлөө шаардлагатай бол зан чанараа эвдэхээс ч эмээхгүй нөхцөл байдалд хүрээд байгаа аж.
Энэ улирлын бэлтгэлийн цугларалтад Шедюр Сандерс өрсөлдөгч Дешон Уотсоноос илүү сайн тоглолт үзүүлж байсан ч багийн ахлах дасгалжуулагч Тодд Монкен эхний долоо хоногийн үндсэн гарааны тоглогчоор Уотсоныг нэрлэсэн юм. Улирлын өмнөх хоёр дахь тоглолтод Шедюр 11 дамжуулалтынхаа 9-ийг амжилттай болгож, 74 ярд, нэг тачдаун, нэг таслуулалт гүйцэтгэсэн бол Уотсон хоёрдугаар хагаст 12 дамжуулалтаас 5-ыг нь л амжилттай болгон 36 ярд ахиулж, талбайн хөгжөөн дэмжигчдэдээ шүүлгүүлсэн байна.
Энэхүү шийдвэрийн дараа Дейон Сандерс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хүү нь тун сайн тоглож буйг цохон тэмдэглэсэн юм. Үүнд Асантэ Сэмюэл "Say What Needs To Be Said" подкастад ярихдаа Дейоны дуу хоолой болон биеийн хэлэмжээс хүүгийнхээ төлөө хэчнээн их бухимдаж байгааг харж болохоор байгаа бөгөөд тэрээр яг л тэвчээрийн туйлдаа хүрээд байгаа мэт санагдаж байна хэмээн өгүүлжээ.
Лигийн хүрээнд уг гарааны шийдвэрийг зөвхөн Монкений мэдэлд байгаагүй гэж үзэх хандлага олон байсан юм. Тухайлбал, баг сүүлийн дөрвөн жилд ердөө 19 тоглолтод гараанд гарсан Уотсоны таван жилийн 230 сая ам.долларын бүрэн баталгаатай гэрээг ашиглахыг зорьсонтой холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.