Өмнөд Африкийн баруун болон өмнөд эрэг дагуу сардин загас олноор үхсэн эсвэл үхэж буй байдалтай шидэгдсэн шалтгааныг эрдэмтэд судалж эхэлжээ.

Энэ сард бүртгэгдсэн загасны олноор үхэх тохиолдол нь тус улсын Ой, загас агнуур, байгаль орчны яамыг мухардалд оруулаад байгаа юм. Үүссэн нөхцөл байдалд загаснаас илэрсэн герпес төрлийн вирус буюу PHV (pilchard herpesvirus) нөлөөлсөн эсэхийг судлаачид шалгаж байна.

Эрдэмтдийн одоогоор тогтоосон нэг дүгнэлт нь тус PHV вирус анх удаа илэрч байгаа явдал ажээ. Одоогоор судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна.