Технологи болон дизайны ертөнцийн сонирхолтой түүхийг хөндсөн Fast Company сэтгүүлд мэдээлснээр, 1978 онд Аргентин улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ашигласан тэмдэг, чиглүүлэгчийн систем нь дизайны шилдэг бүтээлүүдийн нэгд тооцогдож байна.
Тухайн үед тэмцээний зохион байгуулагчид хүмүүст ойлгомжтой, хаана ч ашиглах боломжтой, цар хүрээгээ тэлэх чадвартай тэмдэг, чиглүүлэгчийн системийг бүтээх шаардлагатай тулгарчээ. Энэхүү ажлын хүрээнд тэдний гаргасан шийдэл нь маш хэмнэлттэй бөгөөд ухаалаг байсан хэдий ч цаг хугацааны эрхээр мартагдсан байв. Харин одоо энэхүү дизайны шийдэл нь зохих ёсны үнэлгээгээ авч эхэллээ.
Саяхан хэвлэгдсэн "Manual of Standards: Signage, FIFA World Cup ’78 Argentina" нэртэй ном нь тухайн үеийн тэмдэг, чиглүүлэгчийн системийг бүрдүүлж байсан анхны зааварчилгааны гарын авлагыг үнэнчээр дахин бүтээжээ. Энэхүү ном нь 1978 оны тэмцээний үеэр хэрэглэж байсан дизайны стандартуудыг бүрэн эхээр нь харуулж, тухайн үеийн бүтээлч шийдлийг орчин үеийн уншигчдад танилцуулж байна.