Дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон нөлөө үзүүлдэг Голдман Сакс (Goldman Sachs) банкны шинжээчид сонирхолтой судалгааг танилцууллаа. Тэдний мэдээлснээр, 2024 онд санхүүгийн зах зээлийн томоохон уналт, хямралд буруутгагдаж байсан валютын арилжааны нэгэн төрлийн стратеги дахин эргэн ирсэн байна.
Энэхүү арилжааг санхүүгийн салбарт "carry trade" буюу валютын ханшийн зөрүүг ашиглах стратеги гэж нэрлэдэг. Уг стратеги нь олон жилийн турш ашиглагдаж ирсэн боловч 2024 онд зах зээлийн тогтворгүй байдалтай холбоотойгоор сөрөг үр дагавар дагуулж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татсан юм.
Голдман Сакс банкны дүгнэлтээр, одоогийн байдлаар энэхүү валютын арилжааны стратеги нь өмнөх олон жилүүдийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй, том хэмжээтэйгээр дахин идэвхжсэн байна. Энэхүү өсөлт нь санхүүгийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагад хэрхэн нөлөөлөх нь одоогоор хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.