Өнгөрсөн 2025 онд дэлхий даяар ой модыг устгах явц саарсан болохыг Forest Declaration Assessment-ийн жил тутмын тайланд дурджээ. Тус судалгаанд мэдээлснээр өнгөрсөн онд нийт долоон сая га ой мод бүрмөсөн сүйдсэн нь өмнөх оноос 15 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Энэ нь Бүгд Найрамдах Ирланд Улсын газар нутагтай дүйцэхүйц хэмжээний талбай юм.
Гэвч энэхүү эерэг өөрчлөлт нь цаашид удаан үргэлжлэх магадлал бага байгааг шинжээчид анхаарууллаа. Учир нь Төв Африк дахь нөхцөл байдал улам дордож, Конгогийн сав газарт ой сүйдэх явц эрс нэмэгдсэн байна.
Үүнээс гадна цаг агаарын Эль-Ниньо үзэгдэл онцгой хүчтэй болж байгаа нь ой модонд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж судалгаанд онцолжээ. Иймээс өнгөрсөн онд гарсан бууралт нь дэлхий дахинд ой мод сүйрэхээс бүрэн сэргийлэхэд хангалтгүй хэвээр байна.