Технологи болон амьдралын хэв маягийн чиглэлээр дагнан бичдэг WIRED сэтгүүл ирэх 2026 онд гудас худалдан авахаар төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулсан томоохон судалгааг танилцууллаа.

Тус сэтгүүлийн баг зах зээлд өргөнөөр борлуулагддаг, шуудангаар хүргэгддэг буюу "bed-in-a-box" төрлийн 100 гаруй гудсыг сонгон авч, тус бүрийг нэг долоо хоногийн турш бодитоор хэрэглэж туршсан байна. Энэхүү нарийвчилсан туршилтын үр дүнд Helix Midnight Luxe hybrid загварыг онлайн худалдаанаас авах боломжтой хамгийн шилдэг гудсаар нэрлэжээ.

Хэрэглэгчид онлайн худалдааны сайтуудаас гудас сонгохдоо тулгардаг олон сонголтын дундаас тус сэтгүүл ийнхүү тодорхой дүгнэлт гаргасан нь онлайнаар тавилга худалдан авах сонирхолтой залууст хэрэгтэй мэдээлэл болж байна.