Гар утасны үйлчилгээ үзүүлэгч компаниа солих нь хэрэглэгчдийн хувьд нарийн төвөгтэй, олон алхам дамждаг чухал шийдвэр байдаг. Тэгвэл CNET агентлаг 2026 оны байдлаар гар утасны зах зээл дэх хамгийн оновчтой сонголтуудыг тодруулахаар ажиллаж байна.
Тус агентлаг нь Verizon, T-Mobile, AT&T, Mint Mobile, US Mobile зэрэг АНУ-ын томоохон үүрэн холбооны оператор компаниудын санал болгож буй дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний төлөвлөгөөнүүдийг нарийвчлан судалж, шилдэг хувилбаруудыг жагсаахаар төлөвлөж байгаа юм.
Эдгээр компаниуд нь АНУ-ын харилцаа холбооны зах зээлд тэргүүлэгч байр суурь эзэлдэг бөгөөд тэдний санал болгож буй үйлчилгээний нөхцөлүүд нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд хэрхэн нийцэж байгааг CNET-ийн шинжээчид дүгнэх ажээ.