Орон сууцны зээл авах нь хүний амьдралын хамгийн том санхүүгийн шийдвэрүүдийн нэг байдаг. Тэгвэл MarketWatch-ийн мэдээлснээр, урт хугацаат зээлийн гэрээ байгуулах нь таны санхүүд сөрөг нөлөөтэй, бүр тодруулбал хамгийн том алдаа ч байж болох юм.

Ихэнх хүмүүс сарын төлбөрийг багасгах зорилгоор 30 жилийн хугацаатай зээлийг сонгодог. Гэвч энэхүү сонголт нь урт хугацаанд таныг илүү их зардал гаргахад хүргэж болзошгүй байна.

Үүний оронд 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийг сонгох нь санхүүгийн хувьд илүү үр ашигтай байж болох юм. Тус мэдээнд дурдсанаар, зээлийн хугацааг ийнхүү богиносгох нь ирээдүйд олон зуун мянган долларын хэмнэлт хийх боломжийг бүрдүүлдэг байна.