Алдарт хип хоп уран бүтээлч, жүжигчин бөгөөд продюсер Кёртис Жексон буюу 50 Cent ABC сувгийн Jimmy Kimmel Live нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр амьдрал, шинэ төслүүд болон сүүлийн үеийн амжилтуудынхаа талаар ярилцсан байна.
Ярилцлагын гол сэдэв нь түүний продюсерлосон, Netflix-ийн дөрвөн ангит Sean Combs: The Reckoning хэмээх Диддигийн тухай баримтат кино байв. Уг бүтээл нь Эммигийн гурван шагналд нэр дэвшиж, баримтат нэвтрүүлгийн шилдэг эвлүүлэг төрөлд шагнал хүртээд байгаа юм. 50 Cent энэхүү шагналыг авсан бичлэгүүдийг хэрхэн олж авсан тухайгаа хошигнон, хүн RICO-ийн хуулиар яллагдах үедээ камер барьж байсан хүндээ мөнгө өгөхөө мартдаг хэмээн дурджээ. Мөн тэрээр Диддиг хоригдож байхдаа энэ киног iPad-аар бүрэн үзсэн байх гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна.
2000-аад оны үед Billboard Hot 100 чартыг дөрвөн удаа тэргүүлж байсан 50 Cent өөрийнхөө тухай баримтат цуврал хийж буйгаа энэ үеэр баталлаа. Түүнчлэн тэрээр талийгаач реппер DMX-ийг дурсаж, алдарт жүжигчин Роберт Де Нирогоос бага зэрэг эмээдэг байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс гадна Capcom-ын видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн Street Fighter кино нь аравдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр хүлээгдэж буйг хуваалцжээ.