Хиймэл оюун ухааны (AI) хурдацтай хөгжиж буй энэ үед технологийн салбарт шинэ боломжууд нээгдсээр байна. Тэгвэл Марк Кашеф гэх эрхэм AI промпт буюу хиймэл оюун ухаанд өгөх зааварчилгааг хэрхэн оновчтой бичих талаар хүмүүст зааж, 7 оронтой тооны орлого бүхий бизнес босгожээ.
Түүний энэхүү амжилтын эхлэл нь Fiverr платформ дээрх нэгэн нийтлэлээс эхтэй. Тус платформ дээр байршуулсан ажлынхаа ачаар тэрээр агентлагаа амжилттай хөгжүүлж, өнөөдрийн түвшинд хүрсэн байна.
Марк Кашеф өөрийн туршлагаасаа хуваалцахдаа, хүмүүст AI промпт инженерчлэл заахад өөрийн баримталдаг зөвлөгөө нь ихэвчлэн ердөө гуравхан өгүүлбэрт багтдаг болохыг онцолжээ. Түүний энэхүү энгийн бөгөөд үр дүнтэй арга барил нь бизнесээ өргөжүүлэхэд гол түлхүүр болсон байна.