Хиймэл оюуны салбарын чип үйлдвэрлэгч Cerebras компани олон нийтэд анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани нь хиймэл оюун ухааны тооцоолол хийхэд зориулагдсан чип үйлдвэрлэдэг технологийн байгууллага юм.
Тайлангаас харахад тус компанийн орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 92 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч тус компанийн хувьцааны үнэ 11 хувиар буурчээ.
Үнийн энэхүү өөрчлөлтөд компанийн ирэх улирлын төлөвлөгөө нөлөөлсөн байна. Тодруулбал, Cerebras компани ирэх улиралд үндсэн ашгийн хэмжээ (core gross margin) буурах төлөвтэй байгаагаа урьдчилан таамаглажээ.