Дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ болох Amazon-д Prime Day хямдрал эхэлж байна. Энэхүү хямдралын үеэр хэрэглэгчдэд олон мянган бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгодог билээ.
Технологийн салбарын мэдээллийн Wired сайт энэхүү хямдралын үеэр худалдан авахад хамгийн тохиромжтой, өөрсдийн туршиж үзсэн 117 төрлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргасан байна. Тус сэтгүүлийн мэргэжилтнүүд Amazon-ийн бараа бүтээгдэхүүнийг А-аас Я хүртэлх үсгийн дарааллаар нарийвчлан судалж, үнэхээр худалдан авахад үнэ цэнтэй гэж үзсэн төхөөрөмжүүдийг сонгожээ.
Энэхүү жагсаалт нь хямдралын үеэр ямар тоног төхөөрөмж худалдан авах нь зүйтэй вэ гэдэгт эргэлзэж буй хэрэглэгчдэд зориулсан гарын авлага болох юм. Wired-ийн зүгээс эдгээр төхөөрөмжүүдийг өөрсдийн мөнгөөр худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж, чанар болон хэрэгцээг нь онцолсон байна.