Дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ болох Amazon-ийн зуны томоохон хямдрал болох Prime Day албан ёсоор өндөрлөлөө. Хэдийгээр тус арга хэмжээний хугацаа дууссан ч худалдан авагчдад зориулсан таатай мэдээ байна.
Технологийн салбарын мэдээллийн Mashable сайтын мэдээлснээр, Apple, Ninja, Lego, Sony, болон DJI зэрэг алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнүүд дээр үргэлжлүүлэн хямдралтай үнээр худалдаалагдаж байна. Одоогоор 50 гаруй төрлийн хямдралтай бараа эргэлтэд байгаа аж.
Үүнд Sony брэндийн чихэвчнүүд, OLED дэлгэцтэй телевизор болон Apple Watch зэрэг олон хүний сонирхлыг татдаг бүтээгдэхүүнүүд багтаж байна. Хямдралтай бараануудын жагсаалтад гэр ахуйн хэрэгсэл, тоглоом болон технологийн бусад төхөөрөмжүүд ч багтсан хэвээр байгаа юм.
Хэрэв та Prime Day-ийн үеэр амжиж худалдан авалт хийж чадаагүй бол одоо ч гэсэн дээрх брэндүүдийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авах боломжтой байна.