Технологийн салбарт томоохон өөрчлөлтүүд үргэлжилсээр байна. Apple компанийн виртуал бодит байдлын төхөөрөмж болох Vision Pro-г хариуцан ажиллаж байсан дэд ерөнхийлөгч Пол Мийд тус компанийг орхиж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Пол Мийд нь Apple-д ажиллах хугацаандаа Vision Pro төслийн гол удирдагчдын нэг байсан юм. Харин тэрээр удахгүй хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компанид шилжин ажиллахаар болжээ. Тэрээр OpenAI-ийн техник хангамжийн багт (hardware team) нэгдэхээр төлөвлөж байгаа аж.

OpenAI нь ChatGPT зэрэг бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан хиймэл оюун ухааны судалгааны байгууллага бөгөөд сүүлийн үед техник хангамжийн чиглэлд анхаарал хандуулж эхлээд байна. Apple-ийн туршлагатай удирдагч ийнхүү OpenAI-д элсэх нь тус компанийн техник хангамжийн хөгжүүлэлтийн ажилд ямар нөлөө үзүүлэх нь технологи сонирхогчдын анхаарлыг татаж байна.