Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Arcturus хэмээх стартап компани цахилгаан эрчим хүчний сүлжээний алдагдлыг эрс бууруулах зорилготой шинэ технологийг танилцууллаа.
Тус компани нь лазерын тусламжтайгаар зэс материал дотор нүүрстөрөгчийн нано материалыг шингээх аргыг ашиглаж байна. Энэхүү үйл явц нь зэсийн цахилгаан дамжуулах чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг бөгөөд үр дүнд нь цахилгаан сүлжээний алдагдлыг хоёр дахин бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Одоогоор нууцлаг байдлаар үйл ажиллагаагаа явуулж буй Arcturus компанийн хувьд энэхүү нано-инфуз буюу нано материал шингээх арга нь зэсийн үндсэн шинж чанарыг сайжруулж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шинэлэг шийдэл болохыг зорьж байна.