Ирландын Ash хамтлаг бол 90-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр альтернатив рок, панк рок урсгалаар тоглож, Британийн хөгжмийн ертөнцөд нэрээ гаргасан хамтлаг юм. Тэдний хамгийн анхны бөгөөд алдартай цомог болох '1977' нь энэ жил 30 жилийнхээ ойг тэмдэглэж байна.

Энэхүү цомгийн дахин хэвлэлт нь винил болон CD хэлбэрээр худалдаанд гарах бөгөөд цомогт багтсан дуунуудаас гадна өмнө нь хэзээ ч гарч байгаагүй ховор бичлэгүүд, демо хувилбарууд багтах аж. Мөн хамтлаг энэ ойн хүрээнд Их Британи болон Европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Hамтлагийнхан өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны орой тусгай шууд дамжуулалтаар тоглолт хийхээр болсон байна. Тоглолтыг үзэхийг хүссэн хүмүүс хамтлагийн албан ёсны цахим хуудсаар зочилж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ash хамтлагийн '1977' цомог нь тухайн үедээ Их Британийн чартуудыг тэргүүлж, хамтлагийг олон улсад таниулахад чухал нөлөө үзүүлсэн билээ. Цомогт 'Girl From Mars', 'Kung Fu', 'Goldfinger' зэрэг алдартай дуунууд багтсан юм.